С.Ганбаяр “Канадын цом”-ын дэд аварга боллоо
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны календарт багтдаг Чөлөөт бөхийн “Канадын цом” олон улсын тэмцээн долдугаар сарын 7-нд Канадын Онтарио мужийн Гуэльф хотод боллоо.

Тус тэмцээнд манай улсаас АНУ-ын Мэриландын их сургуульд багшилж, "Нью-Йорк Атлетик" клубт данстай, чөлөөт бөхийн ОУХМ Санжаагийн Ганбаяр 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Канад, АНУ-ын бөхийг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Брэндон Соренсенд ялагдсан байна.

Дашрамд мэдээлэхэд, С.Ганбаяр өнгөрсөн тавдугаар сардын сүүлээр Италид болсон Сассаригийн ОУТ-д ганцаараа оролцож түрүүлсэн билээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.