This text will be replaced

1. Б.Лхагвасүрэн "Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам"


2. С.Дашдооров - Хойтон жилийн наадам
 

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!

Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжийн тэгэхэд ямар дээл
Эвхээсий нь задлан өмс гэх бол?
Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны нь халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч
Хамгийн түрүүнд, наадмаас
Харьж ирэх сайхан.

Багачууд дүү нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан.
Дэнж дэвсэг дээр цоллуулж
Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлснийг
Хамгийн түрүүд, наадмаас
Харьж ирээд ярих бас ч сайхан.
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан.

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Зүүн голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг болуу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоёё гэвэл
Тэр ер зөвшөөрдөг болбуу, яадаг бол?
Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юмсан.
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юмсан.

Болзсон өдөр түргэхэн шиг
Болоосой гэж яарах юм.
Хонгор түүнээ харахсан гэж
Хоног өнжин яарах юм.
Барианд очоогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ.
Харахсан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ.
Үзэхсэн гэж яарнам.
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа.
Учрахсан гэж яарах юм.

Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа.
Уулзахсан гэж яарах юм.
Малчин хүний болзоо гэдэг
Магадгүй ийм л урт байдаг юм.
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм.

Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!

3. А.Эрдэнэ - Очир Улаанбадрахын наадам

Жилдээ хоёр болмоор
Улаанбадрахын наадам
дээр
Сумандаа ганцхан тэр
. минь
Нөхөртэй болчихоод
ирлээ
Үснийх нь сувдан
даруулга
Эмээлийн ганзагатай
ороолдож
Үйтэн хуар дээлэнд нь
Наран хөлбөрч харагдлаа

Үеийн жаахан хархүү
Заяаных нь гэж
санагдаад
Үймэж гуньсан би л
Наадам дунд ганцаардлаа

Ардын дууны
нугалаанаас
Морьдын хөлс
ханхалдагсан
Тэгэв үү үгүй юу
мэдсэнгүй
Аймгийн заан
Дашдэндэв
Зүүний магнайд
гардагсан
Ирсэн үү үгүй юу
харсангүй
Моринд хүндэдсэн хүү
Их нас тосч давхидагсан
Хайхарсангүй
Монголын гурав хоног
Айраг залгилан
өнждөгсөн
Анзаарсангүй...

4. Д.Пүрэвдорж - Сумын наадам


5. Ш.Гүрбазар - Дугуйн хээтэй наадам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2018-07-09 05:00:29
    П Бадарч "Маргаад яахав маргааш наадам Цуг олноороо туг барьж жагсана Сайн бөх л түрүүлнэ Самбаагүй нь ойчно Самбаа гуай нь очно" гэж Самбалхүндэв гуайд бичсэ...