“Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно

Тулгар төрийн 2227, их монгол улсын 812, ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмыг “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтоор эхэлж байна. Өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулагдах энэхүү хүндэтгэлийн тоглолтод бүх аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан хүүхийн урлагийн “яргуй” бага наадмаас шалгарсан хүүхдүүд оролцоно.

Энэ удаагийн тоглолтын төсвийг анх удаа төрөөс санхүүжүүлж буйгаараа онцлог болж байгаа бөгөөд энэ онд 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор энэхүү тоглолтын зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.

Тоглолт 2018 оны долдугаар сарын 09-ний өдөр МҮЭСТО-нд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.