Монголбанк өнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авчээ
Монголбанк өнгөрсөн сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 356 кг-аар нэмэгдсэн байна.

Тодруулбал өнгөрсөн оны зургадугаар сард Монголбанк 1,826 кг алт авч байжээ.  Түүнчлэн Монголбанк 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7,1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 430 кг-аар их буюу 6 хувийн  өсөлт үзүүлсэнийг албаныхан онцлов. 

Монголбанкны 1 грамм алтны дундаж үнэ 100 мянга 41 төгрөгийн ханштай байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.