23-хан насандаа гавьяат болсон О.Анужин театрынхаа алтан тайзнаа хүндэтгэл үзүүлэв
Олон улсад балетаар эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, дэлхийн шилдэг 9 балетчны нэг болж яваа залуухан бүсгүйг өчигдөр төр өндрөөр үнэлж  “үнсэв”.

Тодруулбал,  13 жил балетаар хичээллэж, дуурийн театрт 8 жил ажилласан 23 настай О.Анужинд Гавьяат жүжигчин цол олголоо. Түүний балетын түүхэнд оруулж буй хувь нэмрийг нь ийнхүү үнэлэв.
 
Залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй гавьяат авсанд олон нийт хоёр тал болон талцаж янз бүрээр шүүмжилж харагдана. “Шагнал нүдээ олсонгүй, арай эрт авчихлаа” гэх мэтээр шүүмжилж байгаа бол нөгөө талд “Гаргасан бахдам сайхан амжилтыг нь өндрөөр үнэлсэнд баярлалаа.  Авах ёстой. Залуу хүн гээд яагаад авч болохгүй” гэх мэт баярын сэтгэгдэлүүд урссан харагдав.

Шинэхэн гавьяат О.Анужин бол Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа залуучуудын нэг яах аргагүй мөн билээ. Олон улсын А зэрэглэлийн уралдаануудад зууны манлай С.Оюун гуайн гаргасан амжилтуудыг гаргаж байгаа мундаг бүсгүй гэх. Гавьяат болоход түүний нас биш авьяас, хөдөлмөр нь нөлөөлсөн шүү. Хөдөлмөр авьяас хүнийг бий болгодог гэдгийг харууллаа.

Өчигдөр Ерөнхийлөгчөөс гавьяатын тэмдгээ зүүсний дараа тэрбээр ДБЭТ-ынхаа алтан тайзнаа мөргөж хүндэтгэл үзүүлжээ.

О.Анужин “Өнөөдөр миний хувьд ер бсуын азжаргалтай өдөр тохиолоо. Миний хувьд 23 хан насандаа энэхүү өндөр шагналыг энгэртээ зүүгээд зогсч байхад маш их зүйл бодогдлоо. Юуны өмнө аав ээж, зааж сургасан багш нар, ах дүү хамаатан садан, хамт олон, найз нөхөд надтай сэтгэлээ зориулж хайр бэлэглэдэг хүн болгондоо гүн талархал илэрхийлж байна.

Эх орныхоо өмнө илүү их хариуцлага, итгэл, үүрэг хүлээж байгаагаа ухамсарлаж байна. Ямартаа ч бүгдэд баярлалаа. Эх орныхоо төлөө илүү ихийг хийж улам сайн хичээхээ амлаж байна. Анх энэ урлагт дурлуулж суурийг минь тавьж өгсөн МУГЖ Т.Туул багшдаа маш их баярлалаа” гэжээ.

Тууштай, хөдөлмөрч хүнийг л амьдрал шагнадаг юм. Тиймээс О.Анужин минь Ази төдийгүй Дэлхий дахинаа алдар нэр, Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж, өндөрт өргөж яваарай.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-27 08:13:14
    хүнийг хийж бүтээх насанд нь гаргасан амжилт бүтээлд нь тулгуурлан шагналыг өгч байх ёстой. Амжилт хүсье
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2018-07-11 02:19:29
    ШАГНАЛЫН ЯГ ХИЙЖ БҮТЭЭЖ, ИД ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА ТЭР ЦАГТ НЬ ӨГӨХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙДАГ. НҮДЭЭ ОЛСОН ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ӨВГӨН ЭМГЭН БОЛСОН ХОЙНО ШАГНААД ЯАХАВ ...
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Aibii 2018-07-10 16:57:30
    Балет өөрөө богино карьертай урлаг. Залуу, хийж бүтээж, амжилт гаргаж байгаа үед нь шагнаж урамшуулах нь зөв гэж бодож байна. Амжилт хүсье!
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Илүү их амжилт хүсье 2018-07-10 08:18:12
    Баяр хүргэе дүү минь, юмны учир, сонгодог урлаг, балетчин хүн хэдэн настайдаадаа зодог тайлдагийг мэдэхгүй харанхуй бүдүүлэг хүмүүс юм дэмий юм ярьж л байг
    202.131.248.178
    Мэдэгдсэн Хариулах
  • багш  2018-07-10 07:24:40
    баярхүргэе залуу хүний аз хийморь тэтгэх болтугай Улам их амжилт гаргаарай
    66.181.189.187
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-10 06:53:02
    Баяр хүргие.Монголд нэг ч гэсэн ийм хүүхэд дэлхийд улсынхаа нэрийг мандуулж яваа бол баярлахаас өөр яалтай билээ.Үүнд бол атаархах ямарч хэрэггүй л дээ
    150.129.143.189
    Мэдэгдсэн Хариулах
  • y 2018-07-10 03:47:24
    нэрийг нь сонсоогүй эрхэм та сонгодог урлагаас хол бололтой.... яасан хөөрхөн юм бэ. тайзаа...
    202.179.31.76
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2018-07-10 02:56:55
    nudee olson shagnal.Bidnii ireedui bolson sain saihan zaluusiin neg baina.
    202.179.24.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdene 2018-07-10 02:36:39
    Arai l ert bishuu neriig ni ch sonsoogui yum baina. Gavyat boloh nasaaraa ajillasan humuus uchnuun bgaa da
    66.181.161.10
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2018-07-10 07:31:17
      Bitgii tenegt Songodog urlag gej medeh uu. Balet gej medeh uu Daraa ni shuumjil teneg ORK oo
      43.243.161.23
      Мэдэгдсэн Хариулах
  • зо 2018-07-10 02:16:11
    Баяр хүргье ,
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • lll 2018-07-10 01:56:03
    Мундаг байна аа. Улам их амжилтыг хүсэн ерөөе.
    202.55.180.182
    Мэдэгдсэн Хариулах
  • zov 2018-07-10 01:37:19
    saihan mongol busgui bna. busguichuudee bugd iim bolohiig hicheetsgee amjilt husey
    202.21.106.110
    Мэдэгдсэн Хариулах