Архидалтгүй хамт олон байгаасай
Монголын ахмад багш нарын холбооноос “Бүх аймгийн боловсролын байгууллагуудын удирдлагууд, багш нар энэ хичээлийн жилд архидалтгүй хамт олон байгаасай” хэмээн уриаллаа.
 
Тус холбооныхон сүүлийн үед хавтгайранн архидах явдал насанд хүрэгчид, хүүхэд, залуучуудын дунд байна. Зөвхөн энэ онд гэхэд 120 гаруй мянган хүн эрүүлжүүлэхэд оржээ.
 
Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хавтгайрсан архидалтыг таслан зогсоох нь чухал. Мөн хэнтий аймгийнхан “Архигүй- Хэнтийчүүд” гэсэн уриалга гаргасныг ахмад багш нарын холбоо дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн.
 
Засгийн газраас “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг баталж “Ном”, “Багшийн хөгжил”, “Авъяас” гэсэн хөтөлбөр явагдаж байгаа. БШУЯ-ны бодлогыг ахмад багш нар ч биелүүлэх болно. Өнөөдөр “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлага, багш нар анхаарах хэрэгтэй гэж байлаа.
 
Зууны мэдээ
Н.Даян
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.