Үндэсний их баяр наадмыг
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх” болон Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх” гэсэн зорилтуудыг тусгасан.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолбор хамтран сүүлийн жилүүдэд орхигдоод байсан хүүхдүүдийн урлагийн тоглолтыг сэргээн өчигдөр Монгол төрийн наадмыг "Монголын хүүхдүүд" хүндэтгэлийн тоглолтоор эхлүүллээ. Энэхүү тоглолтод 21 аймаг 9 дүүргээс авъяас чадвараараа шалгарсан 500 орчим хүүхэд, багачууд оролцлоо.



Тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн Соёрхолт, Урлагийн Гавъяат зүтгэлтэн С.Сүхбаатар ажилласан юм. Тоглолт ардын урлаг, язгуур хөгжим, уран нугаралт, сонгодог урлаг, найрал дуу, рок поп урлагийн төрөл гээд он цагийн хэлхээс бүрийг тодотгож харуулсан нь тоглолтын найруулга шинэ содон байсныг илтгэж байлаа. Тоглолтод оролцсон хүүхдүүд бүтэн жилийн турш бэлтгэл хийж өөрсдийн үзүүлбэрийг бэлтгэсэн байна.

"Монголын хүүхдүүд" хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар ажилласан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун хэлэхдээ "Олон жил тасарсан урлагийн тоглолтыг манай агентлаг, Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолбортойгоо хамтран санаачилж, нийт хүүхдүүдээ Найрамдал цогцолборт амраангаа бэлтгэл сургуулилтыг ханган ажилласан. Энэхүү тоглолтыг дахин сэргээснээр хүүхдүүд бие биенээсээ урам зориг авч, авъяас чадвараа хөгжүүлж, найзууд болж сайхан нөхөрлөхийн эхлэл болсон гэж харж байна. Монгол хүүхдүүд ямар гайхам их авъяас чадвартай вэ гэдгийг өнөөдөр хүн бүр бахдан шагширч байна. Бид энэхүү тоглолтыг жил бүрийн Үндэсний их баяр наадмаар уламжлал болгон зохион явуулах болно" гэдгийг онцолсон юм.















 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.