Нийслэлийн 108 иргэн төрийн дээд шагнал хүртлээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн 108 иргэн өнөөдөр НЗДТГ-т төрийн дээд шагналаа хүртлээ. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар гардуулав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын хүүхдийн ордны багш С.Алтантуяа, Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах, Хан-Уул дүүргийн Биеийн тамир спорт хорооны ахмад ажилтан Б.Болд тэргүүтэй эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнасан юм.



Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, хөдөлмөр зүтгэлээрээ салбартаа тэргүүлэн, төр засагтаа өндрөөр үнэлүүлж буй та бүхэндээ баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.



НИТХ-ын ХМОНХХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.