Х.Баясгалан: Хуулийн байгууллагын шийдвэрийг бид дүгнэх эрхгүй
ШШГЕГ-ын албан хаагч нарт зодуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар ШШГЕГ-ын олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Х.Баясгалангаас тодрууллаа.
 
-Хүмүүжигч танай албан хаагчид зодуулж, биедээ хүнд гэмтэл авсан гэсэн мэдээллийн талаар үнэн бодит мэдээлэл өгөөч?
 
-Мэдээлэл өгсөн иргэн хорих ял эдэлж байгаад өнгөрсөн тавдугаар сард суллагдсан. Ял эдэлж байх хугацаандаа хорих ангийн албан хаагчид зодуулж, гэмтэл авсан гэх асуудлаараа цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны дөрөв, зургадугаар сард тус тус гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас тухайн асуудлыг хоёр удаа шалгаж прокурорын байгууллагад шилжүүлснээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг.
 
-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад дахин гомдол гаргасан байна?
 
-Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь өргөдөл гаргасан хүн бүрийн хүсэлд заавал нийцэх шаардлагагүй, тийм боломж ч байхгүй. Хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийг бид  дүгнэх эрхгүй. Шийдвэрт гомдолтой байгаа бол энэ талаараа гомдолл гаргах эрх хүн бүрт нээлттэй.
Зууны мэдээ
Д.Гэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.