Хязаалан насны морьдын уралдаанд ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй гэв
Төрийн их баяр наадам өнөөдөр эхэлсэн байгаа бөгөөд хамгийн эхний морьдын уралдаан хязаалан насны морьдын уралдаан болж УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээр үрээ түрүүлж наадамчин олны мэлмийг баясгав.
 
Энэ жилийн морьдын уралдаан эмх цэгцтэй болох талаар хурдан морьдын салбар хорооноос мэдээлж байсан. Тэгвэл эхний морьдын уралдаан их сайхан болж өнгөрсөн талаар ЦЕГ-ын эх сурвалж “Хязаалан насны морьдын уралдаан ямар нэгэн ноцтой зөрчилгүй болж өнгөрлөө. Мөн бид мэдээлэл өгсөн дагуу олон машин морь дагадаг асуудлыг цэгцэлсэн. Цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж ажилласан наадамчин олон болон уяачид даа талархал дэвшүүлье”  гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.