Дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгахаар Ерөнхийлөгчид хандлаа
Монгол түмний хүсэн хүлээдэг төрийн их баяр наадам маргааш эхлэх гэж байхад МҮБХ-ны хоёр хэсэг болсон нөхдүүд хэрэлдэж уралцаж хэмхэлдсэн хэвээрээ байна. Нэгнийхээ мууг үзэж, нийтэд муухай харагдуулах гэсэн увайгүй үйлдэл гарсаар байна.

Допингийн асуудлаар шуугисан хэсэг нь өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгахаар Ерөнхийлөгчид хандаж албан бичиг явуулжээ.
 
Тэдний тавьсан шаардлагаар Б.Бат-Эрдэнийг хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулах хүсэлт тавьсан байна. Аварга Б.Бат-Эрдэнийн барилдааны хууль бус бүх үйлдлийг нь нарийвчлан гаргаж ирсэн байх юм.

Доорх албан бичигт “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: “…хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын” гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг” гэжээ.
 
Түүнчлэн  тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна.





О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зо 2018-07-18 07:11:13
    өнгөрсөн хойно нь хашгарав гээч одоо бүх юм өнгөрсөн.Цагийн юм цагтаа мэдэх үү ,Балай минь
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • хүрлээ 2018-07-17 10:17:25
    Хүрэлбаатар гэж Хар баянаагийн бууны нохой юү гэж хуцаад байна хуйл бус даваа авч байхад чи амьд байсан биздээ тэр үедээ хэлж байхгүй юүгаа хийсэн юм
    202.179.30.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-11 15:35:59
    har bayanaagiin hiij baigaa ajil, halh hun ooroos n olon turuu avchihsand booj uheh geed bachimdaad boldoggui hun baigaa yum.
    111.239.41.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-11 13:32:03
    за яршиг даа. Тэр үед нь бичихгүй яасан юм бэ? Яасан муухай бөхчүүд вэ? Хэний явуулга бол доо.
    122.201.26.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүүжий 2018-07-11 10:58:26
    20-30 жилийн өмнөх зүйлийг тухайн үед нь яагаад гаргаагүй МҮБХ-ны тэргүүн болонгуут нь гаргаж байдаг нь /засах аргагүй болсон үед/ сонин юм.
    202.179.31.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Zo 2018-07-10 22:51:56
    Igzaartaiin
    176.185.206.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Gujir gutgeleg 2018-07-10 15:45:41
    Bid Bagii avragaa medne shdee. Hezee tegej yavaagui gedgiig. Mani huniig hen ch diildeggui bsan. Tom Sukhbat l neg ungasan baih.
    184.150.236.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol hun 2018-07-10 14:58:35
    Ene sahal P chin harin soliorhon ee... Mongol buhiig ene nowshoor doromjluulj bolohgui.., Sahal Hurelbaatariig taarsan gazar ni chuluugaar nudeeree..
    133.41.93.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Ybs abraga tyryyleh gej baina gej daramt 2018-07-10 14:00:54
    ene abraga bol argagyi l barildaj absan hyn!!!yamarch chol hyraah asyydal baihgyi ee!!harin Bayanmenh bol syylchiin heden 9,10 dahi tyryy bol yostoi ybs abraga ...
    37.58.136.163
    Мэдэгдсэн Хариулах
  • muusain nygeltengyyd zail!ù 2018-07-10 11:04:13
    hylhi holbooniihon odoo boloosoi?....zail?bayanmenh ee!!
    37.58.136.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuya 2018-07-10 10:34:21
    Naadam bolj bhad naad heruulee bolioch yasan duusdaggui zarga ushuu horsol vee!!
    27.123.212.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Brl 2018-07-10 10:23:40
    Tiim asuudal garsan bol huraah heregtei chaavas daa mng Bush jum hudlaa hulgaich hun eronhiilegch hurlyn darga hulgaich yaandaa
    217.172.229.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuya 2018-07-10 09:24:22
    Hulhi holbooniihon erunhiilugchid eldev balai yum saraachaad bhaa boliochee!!
    27.123.212.142
    Мэдэгдсэн Хариулах