Урт цув, усны гутал ховрын бараа болох нь ээ
Улаанбаатар өнөөдөр усанбаатар болов. Гадуур ус туучсан хүмүүс. Жижиг машины хамар давсан их устай газрууд ч олон харагдана. Зарим газарт үерт автсан харагдана. Гурван өдөр үргэлжилсэн бороотой гэсэн учир усны гутал, урт цув асуусан хүмүүс зөндөө байна.

Ядаж байхад зах худалдааны төвүүд хагас ажиллаж байгаа учраас цув асуусан хүмүүс. Зарим газар бүр “дууссан байхгүй” гэсэн хариулт авч байна гэнэ.

Сая нэгэн танил маань “Урт цув ховрын бараа болжээ. Сая би УИД орлоо. Урт цув нь дуусчихжээ. Урт цув байна уу гэж асуусан хүмүүс олон. Одоо тэнд 380 мянгын үнэтэй урт цув л үлдсэн байна. Бас усны гутал нь шувтарч байна гэнэ. Усны гутлан дээр овоорсон хүмүүс “алалцаж” байна билээ.

Би гараад “Алтжин” бөмбөгөр орлоо. Ганц найдвар даа гэж бодсон найдлага тасалсангүй. Гэхдээ нэг л лангуун дээр үлдсэн зургаан цувыг нь би авчихлаа. Нэг нь 20 мянга гэнэ. Хүмүүс асуусаар л байна. Хүүхдийн цув 10 мянга байсан бол 15 мянга болжээ.Цув ховордох цагаар гэдэг киноны зураг авалт гадуур болж байх шиг байна лээ” гэж цахим хуудсандаа бичжээ.

Нээрээ л үргэлжилсэн бороотой бол цув, усны гутлаа олж авахгүй бол Улаанбаатарт их усан дундуур туучиж явах нь ойлгомжтой болов.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.