Ө.Бат-Орших гарьд зодоглохгүй гэдгээ мэдэгдэв
Сэргээш хэрэглэсэн гэх асуудлаар барилдах эрхээ хасуулаад байсан Улсын гарьд Ө.Бат-Орших шүүхээр явсны эцэст барилдах эрхтэй болсон талаар мэдээлж байсан билээ.

Харин энэ жил сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан юм.

Тэгвэл Улсын гарьд Ө.Бат-Орших өнөө жилийн наадамд барилдахгүй өнжих болсноо мэдэгджээ.

Тэрбээр “Монголын нийт ард түмэн, тэр дундаа монгол бөхийн үнэнч үзэгч, бөхийн хорхойтнууддаа миний бие энэ жил буюу Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдахгүй болсноо мэдэгдэж байна. МҮБХ нь надаас ямар нэг тайлбар авахгүйгээр, өөрт мэдэгдэлгүйгээр “барилдах эрх” хаслаа хэмээн фэйсбүүк болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан.
 
Энэ асуудлаар БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх барилдах эрх хассан нь хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гаргаад байгаа билээ.

Хэдийгээр шүүхээр миний барилдах эрх сэргэсэн ч монгол төрийн наадам элдэв үймээнгүй, хэрүүл будлиангүй сайхан болж, монгол түмэн минь эвдрэл, хагарал, талцалгүй сайхан наадаасай гэж хүсэж энэ жил үзэгчийн суудлаас наадам үзэхээр шийдлээ.

Намайг дэмжиж, харж, хүлээж суусан дэмжигч олон түмнээсээ хүлцэл өчье. Монгол түмэн минь магнай тэнэгэр сайхан наадаарай. Бид эвтэй байхдаа дийлдэшгүй байсныг түүх гэрчилнэ” гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Со  2018-07-12 04:37:09
    Хэнд хамаатайийн
  • erguu uvs  2018-07-11 15:38:04
    Uvs shuugcheer dugnelt garguulaad boldog yum bol dopingiin shinjilgee avch er n yah yum. doping heregleed avsan tsoliig hurtle huraah n zov shuu dee.
  • үнэн 2018-07-10 20:15:32
    Энэ барилдана уу үгүй юу хэнд ч хамаагүй шүү дээ, хүсэхгүй бол ахиж бөх мөх гэж яваад ч хэрэггүй. Хүнээр хэн ч дутдаггүй юм , энийг мартаад л өнгөрнө санах хүн ...
  • Dorj 2018-07-10 11:37:35
    Erhee meddeg bol bas uureg hariutslaga bdag gedegiig medej av
  • Brl 2018-07-10 10:17:35
    Dahiz buu barild sport bol sport doorhi teneguud amaa taglah
  • Zochin 2018-07-10 10:04:52
    Haraal ideg ter muu bohiin holbooo nertei durakuud. Huuli biyeluuldeg bai uls tur ym bol. Heleh ug unendee alga. Iim hogiin tortei lalariin udirdlaguudtai bh gj...
  • erhemee 2018-07-10 09:58:32
    hentin 3 tenegin 1,shunalt huur Bat-erdene-n nutgin buh arslan Oyunbold,garid Bat-Orshih shig unjvel yaj bna?ene jilin aimgin nachin 17 say,aimgin arslan 70 say...
  • zochin 2018-07-10 09:44:53
    dopingiin asuudlyg mongolyn shuukh shiiddegguy shuu dee , olon ulsyn sportyn arbytryn shuukh gedeg bayguullaga shiiddeg baykh shuu , / cas/...