Сэрэмжлүүлэг: Баяр наадмаар орон байрны хулгай ихэсдэг
Үндэсний их баяр наадмаар цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас баяр наадмаар ажиллах бэлтгэлийг бүрэн хангасан байгаа.

Баярын өдрүүдээр болон залгаад үргэлжлэх амралтын үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтаа чангатгахыг онцлон анхааруулсан. Наадмын үеэр хулгайн гэмт хэрэг ихэсдэг тул орон сууц, халаасны хулгайгаас сэрэмжтэй байхыг иргэдэд сануулж байна. Хяналтын камераар хянах хяналтыг сайн бэлдсэн ч гэлээ иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг сануулав.

Мөн наадмын үеэр бороотой, нартай байх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан учраас үер уснаас ч сэргийлэхийн сацуу иргэд согтуурсан үедээ гол руу очихгүй байх, бяцхан үрсээ усанд оруулахгүй, тэдэнд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.