Х.Гарьдмагнайн бор шүдлэн түрүү магнайд хурдаллаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны уралдаан боллоо.

Шүдлэн  насанд 308 үрээ бүртгүүлснээс үлдэрлэг байдлаар 67 , сэрвээний өндрөөр 17, нийт 84 шүдлэн хасагдсан байна. 

Ингээд 201 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор түрүү магнайд,  Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ аман хүзүүдэв.

Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул, дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул, тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр үрээ тус тус оржээ.

Б.Од

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яагаад??? 2018-07-10 12:12:30
    Эрлийз адуу монгол мориноос илүү хурдан учраас түрүүлчихнэ гэж айдаг юм уу, эсвэл яагаад хасдаг юм бэ? Чанар нь сайжирч л байвал сайн юм биш үү???