ДАШТ 2018: Францийн баг финалд шалгарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Франц, Бельгийн шигшээ багуудын тоглолт Санкт-Петербург цэнгэлдэх хүрээлэнд болж,  Францчууд дэлхийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ авав.



Тоглолтын нэгдүгээр үед хоёр баг  тун ширүүн өрсөлдөөн үзүүлж, аюултай довтолгоонуудыг хийж байлаа. Гэсэн ч эхний үед гоол оролгүй хуурай тэнцээгээр өндөрлөсөн юм. 



Хоёрдугаар үеийн 51 дэх минутад  Францын багийн төвийн хамгаалагч Самюуэль Умтити Бельгийн хаалганд мөргөж гоолдсон нь  энэ тоглолтын цор ганц гоол байв. 



Ингэснээр Францчууд Бельгийн багийг 1:0-ээр хожиж,  дэлхийн аваргын финалд шалгарлаа.

Тэд долдугаар сарын 15-нд Хорват, Английн хожсонтой нь аваргын төлөө тоглоно. Харин Бельгийн шигшээ баг долдугаар сарын 14-нд  дээрх хоёр багийн хожигдсонтой нь хүрэл медалийн тоглох юм.

Б.Од
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.