АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга баяр наадмын мэнд дэвшүүлэв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлжээ.
 
Уг мэндчилгээнд, Энэ 7 дугаар сарын 11-нд тохиох үндэсний баярынхаа 97 жилийн ойг тэмдэглэж буй монголын ард түмэнд АНУ-ын Засгийн газрын өмнөөс хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
АНУ нь Монголын анд нөхөр, түнш байгаагаараа бахархдаг. Бид адил үнэт зүйлс, стратегийн сонирхолдоо тулгуурлан хүний эрхийг дээдлэх, бүс нутгийн энхтайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа олон олон амжилтыг бий болгожээ.  Манай хоёр орны харилцааны бат бэх үндэс суурь нь бол манай ард түмнүүдийн хооронд тогтсон хэлхээ холбоо, ардчиллын төлөөх хамтын зүтгэлийн шалгуур билээ.
 
Монгол Улсын хуулийг дээдэлсэн, эрчимтэй, хөгжин цэцэглэсэн нийгмийг байгуулахын төлөөх хүч чармайлтыг АНУ дэмжин ажиллах болно. Монгол бол дэлхий дахинд үлгэр дуураил болж байгаа орон бөгөөд Америкийн зүгээс тус улстай байгуулсан түншлэлээ улам бүр бэхжүүлэхийн төлөө байна гэжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.