Бороотой үед жолоо барих зөвлөмж

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаа бороо орох төлөвтэй байна. Тиймээс та бүхэнд бороотой үед жолоо барихдаа анхаарах зарим зөвлөмжийг хүргэе.
 

1. Явган зорчигч руу ус битгий цац, та ч бас явган явах үе гарна шүү дээ.

2. Бороотой үед хажуугийн толиндоо анхаарлаа хандуул. Учир нь хажуугийн толинд шил арчигч байдаггүй.

3. Тогтсон устай хэсгээр зөөлөн яв, учир нь цахилгааны эд ангируу ус орж машин чинь унтрана.

4. Бороотой, харанхуй үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл орчиноо муу гэрэлтүүлдэг, учир нь нойтон гадаргууд гэрлийн тусгал задардаг. Энэ үед осол гарах магадлал маш өндөр байдаг.

5. Нойтон чийгтэй хувцастай машиндаа суух үед дотор тал бүхэлдээ цантаж үзэгдэлт хязгаарладаг, иймд паараа гадна талын агаартай хольж үлээлгэ.

6. Хурдаа энгийн үеэс 5-10 км цагаар багасга, зам дугуй хоёрын хооронд усан бүрхүүл байнга үүсдэг учир автомашины тогтворжилтонд сөрөг нөлөөтэй. Зам дугуй хоёрын барьцалтын коэффицент багасдаг.


 

7. Холын замд явж байгаа жолооч нар ойрын гэрэлээ асааж явах нь аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.
 

8. Бороотой үед жолоочийн харах өнцөг багасдаг учир болгоомжтой явах хэрэгтэй


9. Болгоомжлолоос үүдэн автомашины хурд багасан улмаар түгжрэл саатал, замын ачаалал эрс нэмэгддэг учир хүрэх газраа цагаа зөв тооцоолж гарах хэрэгтэй.


/Цагдаагийн  хурандаа С.Энхтөр/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.