Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үндэсний бөхийн барилдаан эхэллээ.  

Наадмын дэвжээнд  Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлан гарч ирсэн бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин,  улсын аварга О. Балжинням барууныг магнайлан гарч ирснээр нэгийн даваа эхэллээ.

Үндэсний их баяр наадамд зодоглохоор нийт 512 бөх бүртгүүлснээс улсын цолтой 88 бөх байна. Үүнээс аварга  5, арслан 9, гарьд 6, заан 9, харцага 17, начин цолтой  42 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.