Ерөнхийлөгч сур, шагайн харваан асраар зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайгаар зочиллоо.

Х.Баттулга сурын талбайд цэц, мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчилэн “Тэнгэрийн чоно” хамтлагын “Морьтон харваачид” үзүүлбэрийг үзэж сонирхсон юм. Мөн эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр, наадмыг сурвалжилж буй сэтгүүлчдэд товчхон ярилцлага өгөх үеэрээ “Хоёр дахь удаагаа улсын баяр наадмыг нээж байна. Өнгөрсөн жил бэлтгэл хийгээгүйн улмаас сур харваагүй. Энэ жил гурав, дөрвөн удаа бэлтгэл хийж байж харвалаа. Нэг сум нь онолоо. Сайхан байна” гэлээ.

Ерөнхийлөгч шагай харвалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайгаар зочилж, дуут сум харвасныхаа дараа шагайн асраар зочилж харваач, наадамчин олонтой мэндчиллээ. Мөн Төрийн тэргүүн шагайн асарт зочлох үеэрээ уламжлалын дагуу есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Шагайн асраар зочлох үеэр 46 баг цэц, мэргэнээ сорин өрсөлдөж байсан бөгөөд хамгийн залуу харваач нь Өмнөговь аймгаас ирсэн 14 настай хүү, хамгийн ахмад нь Дундговь аймгаас ирсэн 85 настай харваач байсан юм.

President.mn



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.