Мэргэжлийн хяналтынхан 98 зөрчил илрүүлжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийт 350 улсын байцаагч худалдаа, хоол үйлдвэрлэл, ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эрчим хүч, хийн түлш, хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Мөн Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд НМХГ-ын явуулын 2 лаборатори газар дээр нь шинжилгээ хийж байна. 



Хяналт шалгалтад 791 аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа. Үүнд:

- Хоол үйлдвэрлэл-532
- Худалдаа-139
- Хүүхдийн тоглоом- 68
- Бусад-52

Хяналт шалгалтын явцад айргийг зориулалтын бус саванд худалдаалсан, зөвшөөрөлгүй цэгт гар дээрээс худалдаа эрхэлсэн, өгөгдсөн зөвшөөрөлд тусгаагүй үйлчилгээ эрхэлсэн, эрүүл мэндийн дэвтэргүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын хувцасгүй зэрэг 98 зөрчил илрүүлснээс 87 зөрчлийг арилгуулаад байна.  Зөрчил дутагдалтай 28 аж ахуйн нэгжид албан шаардлага өглөө.

Мөн явуулын лабораторид хуушуурны махны 8, айрагны 5 дээж шинжилгээнд хамрууллаа.



Зөвшөөрөлгүй цэгт худалдаа эрхэлж байсан 4 айраг, 4 шорлог, 2 хорхог, 2 хөөсөн чихэр, 5 нүдний шилний худалдаа, 6 хүүхдийн тоглоомын худалдаа зэрэг нийт 23 иргэний үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагатай хамтран зогсоосон. Мөн зөвшөөрөлгүй айрагны худалдаа эрхэлж байсан 1 айрагны гэрийг буулгаж, 6 кг 46800 төгрөгийн шорлогны мах, 1.5 кг 4000 төгрөгийн түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн, нийт 2 нэр төрлийн 7.5 кг 50800 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг хураан авч газар дээр нь устгажээ.

Шалгалтын явцад 32 аж ахуйн нэгж, байгууллагын ил гарсан цахилгааны утсыг газарт булуулж, далдлуулах арга хэмжээг авч, түлш алдагдаж байсан 2 аж ахуйн нэгжийн төхөөрөмжийг түр салгуулж, мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, яаралтай засварлуулах арга хэмжээг хөдөлмөрийн болон эрчим хүчний хяналтын улсын байцаагчид авч хэвийн ажиллагааг хангууллаа.

Нийтийн эзэмшлийн зам дээр хүүхдийн эргэдэг машин ажиллуулж байсныг зөвшөөрөгдсөн талбай руу шилжүүллээ.
Дашваанжил, Юнигаз, Горгаз, МС-Энержи зэрэг 4 аж ахуйн нэгжээс хийн хангамж үйлчилгээ үзүүлж, инженер техникийн ажилтнууд нь газрын тос, хийн хяналтын улсын байцаагчдын хяналтан дор угсралт ашиглалтын байдалд үзлэг хийж, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллаж байна гэж НМХГ-аас мэдээллээ.















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-12 06:13:10
    Зөв сайн ажиллаж байна
  • унш 2018-07-11 15:08:27
    хуушуур хайрдаг тос нь хамгийн заваан! шинжилгээнд хамруулах гол юм ш дээ уул нь! ходоодны алуур!!!
  • зочин. 2018-07-11 13:42:49
    Зөв.зөв.шударгаар ажиллах хэрэгтэй.ах,дүү, хамаатан садан чинь идэнэ шүү дээ гэж бодох хэрэгтэй.
  • Zochin 2018-07-11 13:39:13
    Yanaa !!! Iim l bgaa shd . Arai ch dee . Ta mini ee haaltnii tsaana iim l bgaa
  • Onon 2018-07-11 11:25:10
    Yanaa! Ene huushuurnii togoon dotor baij baigaa umiigee. Mongo olohiin tuld hamaa namaagaa aldah umaa lol gej