Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр “Монгол сонгодог” эгшиглэнэ
Дэлхийд данстай дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулах гэж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллажээ.

Тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцоно. Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн сонгодог бүтээлүүдийг ийнхүү төв талбайгаас иргэддээ хүргэх гэж байна.

Үндэсний их баяр наадмын хаалт болгож долоодугаар сарын 12-ны 21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.