ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн бор даага тасархай түрүүлэв
Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан боллоо.

Өнөө жилийн уралдаанд газар газрын шандаст 261 хурдан буян бүртгүүлж, 112 даага тоосоо өргөнөөс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Монгол улсын алдарт уяач, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн бор даага тасархай түрүүлэв.

Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат, Н.Баярхүүгийн хурдан зээрд даага аман хүзүүнд хурдалсан бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Т.Төрмөнхийн зээрд, Ховд аймгийн Мянгад сумын харъяат Б.Энхбаярын хурдан хар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат Н.Батбаярын хээр айргийн тавд хурдаллаа.

Ийнхүү дааганы уралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өндөрлөв.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.