Ж.Бат-Эрдэнийн бор даага хасагдаж, Н.Баярхүүгийн хүрэн даага түрүүлэв
Хурдан морины салбар комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны албан ёсны дүн мэдээг гаргажээ.

Тодруулбал, түрүү магнайд хурдалсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат,  Монгол Улсын алдарт уяач, Зам, тээвэр хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийн бор даагыг эрлийз хэмээн хассан байна. Улмаар аман хүзүүнд хурдалсан Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Н.Баярхүүгийн хүрэн даагыг түрүүлсэнд тооцжээ.


Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуу Т.Төрмөнхийн хүрэн, гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул П.Батбаярын хээр, дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаярын халтар,  тавд Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Норовсамбуугийн хүрэн халзан даага тус тус орсон байна.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2018-07-14 16:39:14
    ЭРЛИЙЗ МАЛ ЧИНЬ ЭРЛИИЗ ШҮҮДЭЭ ЭНЭ НААДАМД ЦЭВЭР МОНГОЛ МАЛ МОНГОЛ НААДАМДАА Л УРАЛДАХ ЁСТОЙ ХЯТДЫН ҮНДЭСНИЙ БАЯРТ НЬ ГАДНЫ МОРЬ ЯГ Л ...
  • Saran 2018-07-12 12:58:46
    Gargahda sain shalgah ni yasiin be, irsen hoino ni hasaad baih um. Harvaas l erliiz bn le shu de. Morinii komiss yasan muu ajillaj bainaa
  • Малууд!!!!!!!!!!! 2018-07-12 12:36:21
    Муусайн хятадын эрлийзүүд гэдэг шиг л юм болж байх шив дээ?!?! Усан тэнэгүүд!!! Малыг хүртэл гадуурхаад!!!! Эрлийз адуу нь та нараас ухаантай дөө!!!
  • ZOCHIN  2018-07-12 11:07:44
    NAADAM BUDILUULAHAASAA ICHIHED YANA AA.UNAACH HUUHDEE CH DOROMJLOOD...
  • Зочин 2018-07-12 09:30:33
    Зөв болж. Сайд гуай ичихгүй уралдуулах юмаа.