Шөвгийн дөрвөн бөх тодорлоо
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.

Энэ даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Улсын заан Н.Жаргалбаяр  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж, заан цолоо батлав. Өнгөрсөн жилийн наадмын наймын даваанд Н.Жаргалбаяр заан, Ц.Содномдорж арсланд өвдөг шороодож байсан бол энэ удаад  барьцгүй хавирч давлаа.

Мөн  Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын Аварга Ч.Санжаадамба шинээр харцага цолны болзол хангасан Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар,
Увс аймгийн аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь   шинээр харцага цолны болзол хангасан  Аймгийн хурц арслан Н.Золбоогоор,
Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга С.Мөнхбат харцага цолны болзол хангасан Аймгийн арслан Т.Бэгзсүрэнгээр тус тус долоо давж, шөвгийн дөрөвт үлдэв.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.