Н.Батсуурь ес даван түрүүлж, УЛСЫН АВАРГА цол хүртлээ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. 

Энэ жилийн наадамд Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Балжинням тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 512 бөх барилдсанаас Увс аймгийн аймгийн Ховд сумын харъяат, Улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга  цолны болзол хангалаа. Харин Архангай аймгийн Хашаат сумын харъяат,  Улсын аварга Ч.Санжаадамба найм даван үзүүрлэв. 



Ийнхүү энэ жилийн үндэсний их баяр наадамд  Увс нутгийнхан одтой сайхан наадаж,  Улсын аварга цолтноо өлгийдөн авлаа. Н.Батсуурь арслангийн хувьд төрийнхөө их наадамд хоёр дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм. Тэрбээр ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртэж байсан билээ.



Баяр наадмын их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Улсын заан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга С.Мөнхбат нар шалгарчээ.

Б.Од

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-07-13 08:20:20
    сайхйн барилдсан шүү, илүү байсан ярих юм алга
  • зочин 2018-07-13 03:44:34
    архангайгаас 1 увсаас 3н бөх шөвгийн 4т үлдэлээдээ
  • Уау! 2018-07-13 02:39:55
    Нэг бөх нь нөгөөдөө шагнал гардуулж байна!!!
  • Билгээ 2018-07-12 15:28:28
    Увс дахиад л түрүүллээ. Үнэхээр сайхан, цэвэрхэн хаялаа даа.
  • Хххх 2018-07-12 15:26:41
    Эцгийгээ хүмүүжүүлээрэй дүү хүү, төрийн цагдаа нийлж зодоод байсан тал бий шүү
  • Зочин 2018-07-12 13:58:08
    Баяр хүргэе. Жудагтай бай гэж хэлье дээ
    103.26.195.39
    Мэдэгдсэн Хариулах