Түрүү бөхийн байг өнөөдөр гардуулна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес давж түрүүлэн улсын аварга болсон Н.Батсуурийн бай шагналыг өнөөдөр 11:30 цагаас Төв талбайд гардуулна.

Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг уламжлал ёсоор Тоёота Ланд 200 автомашинаар шагнадаг. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Үндэсний их баяр наадам-2018” арга хэмжээний албан ёсны түнш ТОЁОТА МОТОР Корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютор ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ийнхан гардуулах юм.
 

Улсын наадмын түрүү бөхийг 2014 оноос Ланд 200 автомашинаар шагнаж эхэлсэн. 
 

  • 2014 онд Улсын арслан Н.Батсуурь
  • 2015 онд Улсын арслан Э.Оюунболд 
  • 2016 онд Улсын аварга Ч.Санжаадамба
  • 2017 онд Улсын арслан  Ц.Содномдорж тус тус уг шагналыг авч байсан юм.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.