Универсиадын туршлагыг сайтар судлахыг захив
 Дэлхийн спортын томоохон байгууллага болох Олон улсын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо Блю Скай зочид буудлын цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Тэгвэл өчигдөр  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл ЗДТГ-ын төв байранд хуралд оролцож буй төлөөлөггчдийг хүлээн авч уулзжээ.  

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл “Дэлхийн оюутны Универсиад наадмын асуудлыг шийддэг эрх мэдэл бүхий том байгууллагын төлөөлөгчид манай хотод зочлож байгаад баяртай байна. Улаанбаатар хот 2033 онд дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмыг зохион явуулах хэтийн зорилт, төлөвлөгөөтэй байна гэж зочиддоо ярив. Улаанбатар хотын иргэдийн энэхүү саналыг хүлээн авч дэмжин ажиллахыг та бүхнээс хүсье. ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгаланг энэхүү санаачлагыг гарган, тус байгууллагын УЗ-ийн хурлыг Улаанбаатар хотноо хийж, биднийг уулзуулах боломж, нөхцлийг бүрдүүлэн олгосонд талархал илэрхийлж байна” гэжээ.
ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльен хэлэхдээ “Та бүхэн том амбицитай байгаа юм байна. Алсыг харж, зорилт дэвшүүлэн, эртнээс төлөвлөнө гэдэг их чухал. Универсиад наадмыг хүлээн авна гэдэг бол өөрөө их том төсөл шүү. Дэлхийн хамгийн эрч, хүчтэй хөгжиж байгаа хот бүхэн энэ наадмын эрхийг авахын төлөө олон жил шургуу бэлтгэн, хөөцөлддөг юм. Универсиадыг хийж чадвал цашшид зуны олимп ойрхон харагдах болно. Та бүхэнд бид туслахад бэлэн байна. Улаанбаатар хотынхон эртнээс бэлтгэн Универсиадын туршлагыг сайтар судлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн болон спортын барилга байгууламжын бүтээн байгуулалт хийж байж энэ зорилтондоо хүрэх болно.  

Эцэст нь Засаг дарга ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, “Универсиад-2033” наадмын хүрээнд цаашидаа хоёр байгууллага хамтран ажиллаж, ойр ойрхон уулзалт зохион байгуулах, Улаанбаатар хотноо  дараагийн жилүүдэд оюутны ДАШТ, Азийн оюутны наадам, тэмцээнүүдийг хийх,бэлтгэл ажлаа эртнээс хангах талаар тохирчээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.