Томоохон захууд энэ сарын 16-ныг хүртэл ажиллахгүй

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр, наадмын энэ өдрүүдэд томоохон захууд амарч байна. Зах, худалдааны төвүүд ирэх даваа гарагаас буюу долдугаар сарын 16-наас ажиллаж эхлэх юм.

“Нарантуул” худалдааны  төв  долдугаар  сарын 11–17-ыг дуустал амраад, долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв долдугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарна. долдугаар сарын 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.                        

“Хүчит шонхор” худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.