Өнөө жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн билээ. Тэрбээр үзүүр, түрүүнд Ч.Санжаадамба аваргатай үлдсэн бөгөөд аваргыг давж аварга болсон юм.

Н.Батсуурь аваргын хувьд гурван үеийн удамтай таримал бөх юм байна. Түүний өвөө Ж.Гэлэг улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой бол Н.Батсуурь удмынхан дундаа хамгийн том цолтой нь юм.
Увс аймгийн Ховд сумын харъяат, Монгол Улсын начин Ж.ГЭЛЭГ 1950 оны Улсын баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртэж байжээ. Үүнээс 38 жилийн дараа буюу 1988 онд түүний хүү Г.НАМСРАЙЖАВ төрийн их баяр наадамдаа зургаа давж өнөөгийн Улсын харцага цолны болзол хангаж байсан юм. Тэгвэл түүний хүү Н.БАТСУУРЬ үүнээс 30 жилийн дараа төрийнхөө их баяр наадамд түрүүлж, УЛСЫН АВАРГА цол хүртэж байна.
.jpg)

Б.Од