Б.Даваа-Очир залуу начинаар тодорч, хурдан удмын дааганы эзэн болов

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хамгийн залуу начин цолтонд Монголын Залуучуудын Холбооноос хурдан удмын даага гардууллаа.

Энэ жилийн үндэсний их баярын наадмын хамгийн залуу начин цолтноор Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх Батбаярын Даваа-Очир тодорсон юм. Түүнд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Баярын Баттөрийн 'Сор' угшлын адуун сүргийн Зээрд зүсмийн даагыг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй гардуулан өглөө.

Монголын Залуучуудын Холбоо нь хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлал 1994 оноос эхэлсэн. Тэрхүү цаг үеэс хойш 24 залуу начин хурдан удмын дааганы эзэн болсноос 10  бөх нь амжилтаа ахиулж цол нэмжээ.

Хамгийн анхны даагыг Улсын аварга Д.Сумьяабазар хөтөлж байсан юм. Үүнээс хойш 25 дах жилдээ хурдан удмын даагийг гардуулж байгаа нь энэ юм.
 

Сүүлийн гурван жил даага гардсан бөхчүүд:
 

  • 2015 онд  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат 'Алдар' спорт хороо, 'Хангарьд' клуб, 'Хур харцага' дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш
  • 2016 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар
  • 2017 онд Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын харъяат Б.Серик нар даага гардан авч байжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.