Балж, Хэрлэн гол үерлэжээ
Өнгөрсөн өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орсны улмаас зарим голууд үерлэжээ.

Тодруулбал, долду​гаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-60 см нэмэгджээ. Мөн Балж гол үерийн аюултай түвшинг 25 см, Хэрлэн гол үерийн түвшинг 40-60 см, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинд дөхөн тус тус хүчтэй үерлэж байна.

Долдугаар сарын 14-нд Туул голын /Алтанбулаг сум орчимд/ усны түвшин 25 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baigaliin zadral saihan! 2018-07-13 09:15:01
    gol ys yerlene gedeg saihan hereg!ys tybsenee eerchilej baigali gadagslaj cheberlej baina gesen yg!harin ard tymen adgyys malaan hyamagdaj archlah bolgoomjloh h...