Г.Чинзоригийн зээрд эрлийз дээд ангилалд түрүүлэв
Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан хүлгүүд дөнгөж сая барианд орлоо.

Гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэсэн 90 хүлгээс Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул,  аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн хүү Рэнчинжүгдэрийн бор аман хүзүүдэв. Айргийн гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Манлай уяач Б.Энхболдын хонгор, дөрөвт Төв аймгийн Батсүмбэр уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар,  тавд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын Янзага хул хурдаллаа.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мориндоо хайргүй монгол! 2018-07-13 09:09:39
    Муусайн хятадын эрлийз гэдэг тархины эмгэг нь адууг хүртэл ялгаварлан гадуурхах өвчин болжээ!!! тарихны эмгэгтэй монголчууд!!!!
    66.181.160.19
    Мэдэгдсэн Хариулах