Наадмын түрүү бөхийн бай шагналыг гардууллаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэхэн аварга Н.Батсуурийн гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцав.



Тоёота моторс корпораци тав дахь жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Автомашин гардуулах ёслолын үеэр "Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын аварга Н.Батсуурь танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ.
 

 

Монгол Улсын аварга Н.Батсуурь “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Тоёота моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээн хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-07-14 10:08:33
    Нөгөө далжгар энд бас л гүйж явна. Эгээтэй л би чамд зориулж хийлгэсийн гэж хэлээгүй байгаа даа
  • nuat-aa tul 2018-07-14 03:00:29
    shagnal avaad nuat tulsun um uu?
  • Эх захгүй задгай монгол бөх!!! 2018-07-14 02:16:34
    Монгол бөхийг сумо шиг чанд хатуу дүрэмтэй, ёс журамтай болгохгүй бол монголчууд ч үзэхээ болих цаг ойрхон байна шүү!!! Цаг хугацааны хязгаартай болгоё!!!
  • zochin 2018-07-14 01:27:33
    ИЙМ ЛАЛАРУУД АВЧ БАЙНА ГЭХЭЭР ОЙ ГУТАЖ БАЙНА. ЭНЭ НОВШ ЭЦЭГТЭЙГЭЭ НИЙЛЖ АЖЛАА ХИЙЖ БАЙСАН ЗАМЫН ЦАГДААГ ЯАЖ ЗОДОЖ БАЙЛАА.ТЭР ЦАГДАА ЭНЭ МУУ 2Т ЗОДУУЛААД БЭРТЭЖ ...
  • Хочин 2018-07-14 00:56:47
    Наадмын косимые дарга явсан бе. Тэр хун тулхуурийг гардуулмаар юм. Дижигэруулээгуй биз.
  • Сонгогч 2018-07-13 08:09:25
    Майхан бөх бн их ухаантай ГСҮТ эмнэлэгт насаараа сувилагч хийсэн өрх толгойлсон эмэгтэйд нутгийн зөвлөлөөс өгсөн мөнгөөрөө 2 өрөө байр авч өгөхөөр шийдсэн гэнэ