Японы ард түмэнд туслах хандивын аяныг эхлүүллээ
Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд болох Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, Халуун Сэтгэл in Japan, Япон дахь Монгол Оюутны Холбоо, Япон дахь ээжүүдийн групп, Өвөр Монголын “Нутгийн бараа”, Японы “Рюүгакүсэй фүрэндошипү” зэрэг байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Японы иргэдэд туслах хандивын аяныг эхлүүлжээ. 

'Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр' гэдэг ухаант ардынхаа үгийг санан Япон оронд сурч ажиллаж буй болон нийт сайхан сэтгэлтэй Монголчууд та бүхнийгээ хүнд цаг үеийг туулж байгаа Японы ард түмэнд туслах энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хандивыг мөнгөн хэлбэрээр илгээх бол Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн дансаар, бараа бүтээгдэхүүн илгээх бол Халуун Сэтгэл in Japan ТББ-ын хаягаар тус тус хүлээн авч байна' гэжээ.

Хандивын авах хугацаа долдугаар  сарын 20-ны өдрийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Хандивын Япон дахь данс: Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, ゆうちょ銀行, トクヒ) ホッカイドウモンゴルコウリュキョウカイ, 記号19700, 番号10224571
Холбогдох утас: 080-5832-1667
Хандивын Монгол дахь данс: Дамдинсүрэн Цэрэндулам (ХМХН-ийн гишүүн), Худалдаа Хөгжлийн банк 406094269, Утас: 99322936

Бараа бүтээгдэхүүн хүлээн авах хаяг:
〒270-0141
千葉県流山市松ヶ丘5丁目695番地の3ボナール松ヶ丘103
Нэр: ムンフバト マンドール
Холбогдох утас: 080-4123-0525

Цугларсан хандивыг үерт нэрвэгдсэн бүс нутгийн хотын захиргаа, холбогдох байгууллагаар дамжуулан тусламж хэрэгтэй байгаа иргэдэд дамжуулах аж.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зчо 2018-07-17 10:21:30
    хувь хүний дансанд хэрхэн яаж аудит хийх вэ. хандивын тусдаа данс нээж болохгүй юу. зөндөө л олон банк байхад
  • Монголчууд дэмжиж байна 2018-07-16 08:16:06
    Тэвдэж явахад Япончууд л Монголд тусласан Говь үйлдвэр, Ниссан автобус, хот хөдөөгөөр баригдсан арван жилийн сургуулиуд, Нарны зам, Шинэ нисэх буудал, гүүр
  • m 2018-07-16 03:23:28
    тэрний оронд монгол залуусыг илгээж сэргээн босголтонд туслуулья
  • Бат 2018-07-16 01:19:34
    ЭНДЭЭС УРГУУЛААД БОДОХОД МОНГОЛ ОРОН ЯАСАН САЙХАН АМГАЛАН ВЭ
  • Зочин 2018-07-15 15:44:49
    Сумьяабазар өгнө гэсэн очоод авчих ...
  • Зочин л гэл дээ 2018-07-15 12:24:48
    Тэнхлүүн улс шүү дээ! Манайхны бараа эелдгээр буцаагдчих вий гэж анхааруулга бичих хэрэгтэй.
    • Зочион зочин 2018-07-15 12:28:01
      Хувь хүний данс байх нь хэр соёл вэ, ХМХН-ийнхээн!
  •  2018-07-15 10:43:23
    бөхчүүд илү их хандивлах нь дээр шүү: махан поолуунууд одоо сум хэсэж улсыг гарлаганд дайруулж эхэлнэ.
  • Batbayar 2018-07-15 07:15:35
    HAAN-ni dans baihgui uy?
  • Ил тод байвал өгнө!!! 2018-07-15 05:43:03
    ХМХН нь цугларсан хандивын хэмжээ, зарцуулалтыг нэгбүрчлэн нийтэд ил тайлагнах хэрэгтэй!!! Их, бага гэлгүй хандив өгсөн бүх хүн,бай-г нэрээр нь гаргах!