Францчууд дэлхийн хошой аварга боллоо
21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д Францын баг түрүүлж,  “Алтан цом”-ыг өргөлөө.

Тодруулбал, өнгөрсөн шөнө Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон аваргын төлөөх тоглолтод залуу, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Францийн шигшээ баг Хорватыг 4:2-оор буулгаж авсан юм.



Тоглолтын эхний үе тун өрсөлдөөнтэй болж, 2:1-ээр Францын давамгайллаар өндөрлөсөн. Шийдвэрлэх хоёрдугаар үед Францчууд олон аюултай довтолгоонуудыг өрнүүлж, Погба 59 дэх минутад, Килиан Мбаппе 65 дахь минутад тус тус гоолдон тооны харьцааг холдуулсан юм. Гэхдээ Хорватчууд бууж өгөх болоогүй гэдгээ харуулж,  69 дэх минутад довтлогч Манжукич тооны харьцааг 4:2 болгож ойртуулав.





Энэ гоолоос хойш аль аль нь нэмж гоол оруулалгүй, тоглолт Францчуудын ялалтаар өндөрлөлөө.


Ийнхүү 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг 20 жилийн дараа дахин ДАШТ-д түрүүлж, хошой аварга болов. Харин Хорватын шигшээ баг түүхэндээ хамгийн өндөр амжилтаа үзүүлж, мөнгөн медаль хүртлээ.



ФРАНЦЫН ФАНАТУУД







Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.