
21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтод Францын шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Алтан дагина цомын эзэн болсон. Уг тоглолтыг Эйфелийн цамхагийн хажууд дэлгэцээр 90,000 гаруй хүн үзсэн байна. Олон мянган хөгжөөн дэмжигчид өнгө алагласан тугаа барин, төрийн дууллаа дуулж, салют буудуулж баяраа тэмдэглэжээ.