Бөхчүүдийг байлж, цайлах ажил дуусахгүй нь
Үндэсний их баяр наадмын дараа нэг хэсэгтээ л олон түмэн бөхчүүдээр амьсгалдаг. Тэр дундаа улсынхаа баяр наадамд  түрүүлж үзүүрлэсэн болоод шөвгөрсөн, шинэ цолонд хүрсэн бөхчүүдийн тухай хэсэгтээ л ам дамжин ярьдаг.

Харин сүүлийн  жилүүдэд үүнтэй зэрэгцэн бөхчүүдэд олгож буй бай шагналын  сураг хэсэгтээ л цуурайтдаг болсон. Наадамд түрүүлээгүй байсан ч  шинэ цолонд хүрсэн шөвгөрсөн хэмээн нутгийн зөвлөл,  ажилладаг байгууллага  зэрэг нь уралдан бэлэг өгдөг болжээ.

Харин эдгээр хавтгайрсан шагналыг дэлгэрүүлэх үндсийг мэдээж нутгийн зөвлөл  тавьсан. Тэд л анх аймаг сумынхаа нэрийг гаргасан бөхчүүдийг өч төчнөөн өндөр үнэтэй машин тэргээр байлсан нь сүүлдээ ийм хавтгайрсан шагнал болоход нөлөөлсөн.
 
Энэ жилийн хувьд ч энэ жишиг үргэлжилж наадамд амжилттай барилдсан бөх болгон л бэлэг сэлтэд  булуулж байгаа мэдээ дуулдаж байна. Тухайлбал, улсынхаа наадамд түрүүлсэн Н.Батсуурь аварга хоёр автомашин /Infiniti QX80, Ланд крузер-200/, 11 өрөө хаус, дөрвөн өрөө байр бэлгэнд аваад байгаа юм. Түүний хувьд байж болох зүйл. 512 хүчит бөхөөс ердөө ганцаараа нэг  ч унаагүй үлдэнэ гэдэг  баярлахаас аргагүй.

Тэгвэл хэдийгээр аймгийнх нь бөх түрүүлээгүй ч шөвгөрч амжилттай барилдсан хэмээн түрүүлсэн бөхөөс ялгаагүй байлж шагнаж байгаа нутгийн зөвлөл ч байна. Түүнчлэн сайн барилдсан бөхөө шагнахаар хандив тусламж цуглуулж буй ч нутгийн зөвлөл байна. 

Харин иргэд энэ мэт хэт туйлширсан үйлдлийг ихэд дургүйцэн хүлээн авч байгаа юм. Тэд за яах вэ  аймаг сумынхаа нэр усыг гаргаж, улсынхаа наадамд нэр  төртэй барилдсан бөхчүүдийг бага сага юмаар байлж болох ч хэдэн зуун саяын үнэтэй машин тэргээр байлж байгаа нь эдийн засгийн хямралаас дөнгөж сэргэж байгаа энэ үед нэг л тохирохгүй үйлдэл хэмээн үзэж байна.

Түүнчлэн манай хөдөө орон нутагт дэд бүтэц, үйлдвэржилтийн асуудал  огт анхаарагдахгүй үлдсэн асуудал. Тиймээс орон нутагт төсвийн хэдэн байгууллагын ажилчдаас бусад нь бараг л ажилгүй суудаг. Ийм үед аймаг, сумандаа бөхчүүдийг байлж, цайлдаг мөнгөөрөө ганц ч гэсэн хүнийг ажилтай болгох ажлын байр бэлдэх  хэрэгтэй байгааг иргэд хэлж байна.

Ингэхийн тулд нутгийн зөвлөлийнхөн идэвхтэй ажиллах нь чухал болоод байна. Ер нь манайд нутгийн зөвлөл гэж хэдэн хүн өөрсдийгөө өргөмжлөөд, наадам, цагаан сараар гэнэт гарч ирэн нутаг уснаасаа хол амьдарч буй иргэдийг цуглуулан хандив нэрээр мөнгө цуглуулах ажил хийдэг хэсэг бүлэг хүмүүс сүүлийн жилүүдэд эрчээ авч байна. Ингээд нутгийн ой, нутгийнхны золголт гэх мэт аргаар цуглуулсан мөнгөөрөө нутагтаа гац өнгөтэй өөдтэй бүтээн байгуулалтын ажил, өөр бусад бодит ажил хийлгүйгээр энэ мэт наадамд хэд давсан бөхийг байлж, цайлахад түмний хөрөнгийг зарцуулж байгаа нь туйлын харамсалтай.

Ер нь манайхан энэ мэт туйлшралаа зогсоохгүй бол наадмын дараа хэдэн бөхчүүддээ байдгаа барьчихаад өөрсдөө хоосон сууж мэдэх нь байна.  

Б.Од
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-07-22 08:08:45
    nutgiin zovlol gesen teneg malnuud oron nutagtaa ajiliin bair bii bolgooch boh gej ergyytej balairch baihaar ingej jalga dovnii yzeliig devergej baihaar ichmeer...
    195.59.191.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Sub 2018-07-22 00:23:08
    Batsuuri novshig doping hereglesenig ni togtooh heregtei
    64.119.16.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-19 09:00:17
    Сумын эмнэлэг нь унаагүй .унаатай ч муу. Сумаас төрсөн гэх баастай гүзээдээ ланд авч өгнө. Энэ ямар ёс вэ
    202.131.231.230
    Мэдэгдсэн Хариулах
  • hych hedelmer hels orson bolood sagnyyla 2018-07-18 15:01:02
    Behchuud beleg abaa l biz yundaa myylaad yhchih geed bna?Nobsnyyd aa!!interneteer demiirdeg tenegyyd gej eersddiigee chollood yabj bai!!ta nart hamaagyi ee!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2018-07-18 01:56:44
    Нутгийн зөвлөл адаглаад орон нутагтаа шинэ үйлдвэр барих, нутгийнхаа хөгжилд хөрөнгө оруулдаг болмоор байна. ХЭДЭН бөхөд байр, мал, машин өгөөөд орон нутаг хөга...
    122.201.24.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-07-17 17:16:38
    Шал тэнэг, утгагүй юм, өгч байгаа нь ч, авч байгаа нь ч. Толгойных нь хэмжээ харагдаж байна
    66.181.182.109
    Мэдэгдсэн Хариулах
  • A 2018-07-17 11:18:32
    Mod taritsagaa huuhduud mine hemjeeleshgui Bayan bolno
    150.129.142.123
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-07-17 10:41:13
    францын мбаппе шиг бух менгее хандивлачих хоншоортой амьтан алга уу баянменх шуналтын наадмын талбайд гарын бэлэг авч байгааг харсан уу арай л бэлгээ задалсангу...
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-07-17 10:41:10
    ЭНЭ ҮНДЭСНИЙ БӨХ БАРИЛДДАГ БӨХЧҮҮД ЧИНЬ ЯГ ЮУ ХИЙДЭГ ХҮМҮҮС ЮМ БЭ
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2018-07-17 09:53:09
    бид чинь юу ч хийж чаддаггүй бөх барилдаж, янз бүрийн дуу бүжгийн шоу л хийж чаддаг оркууд шүү дээ.
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах
  • jalga dobnii nerneesee salah heregtei! 2018-07-17 09:33:15
    jalga dobnii yzeleer yabbal Hyatadiin gart ydahgyi ee!!anhaar!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-07-17 08:35:46
    Бөхчүүд улс орондоо хийсэн зүйлгүй тэгээд бай шагнал өндөр тэгэхлээр хор найруулсан бизнэс тал руугаа хэлбийгээд утгаа алдлаа
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-17 08:35:21
    Бехчуудийн шунал ч хязгааргуй юм, наад тэнэгууд нь ч хэт егеемер загнах юм, юунд хэрэгтэй байдаг юм бол доо, нэг учир байдаг л байх даа
    66.181.185.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-17 08:35:12
    Эдгээр хүмүүс энэ улсад юу бүтээсэн юм бол оо?
    182.160.3.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-07-17 08:14:22
    бөхчүүд ийг арай аймаар байлах юмаа наад хүн чинь амьдрах гэж барилдаж байгаа шүүдээ,Эдгээр нөхдууд улс орондоо хийсэн гавьяагүй зүгээр л хооби,энэ шагналын ара...
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-17 07:41:42
    Бид ганцхан нэр хаягтай МОНГОЛ УЛСЫН ИРГЭН гэдэг
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-17 07:02:42
    Улс эх орныхоо төлөө юу хийсэн юм. Цэндгэр гүзээнүүд хор утгаж түрүүлчихээд
    124.158.79.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2018-07-17 06:09:26
    Jalga dovnii uzlee bolihgui bol Mongol uls mud muhnu shuu !!!! Aimag sum bish Mongol uls Mongolchuud gej yarij setgeh heregtei baina.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-17 05:38:38
    Бөхчүүд л аймаг сумынхаа нэрийг гаргаад байгаа юм уу?
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2018-07-17 05:09:10
    Za erguu Mongolchuud mini ene heden mangar haruudaa haraad l baysaad baihaar Emch Bagsh naraa harj uzej huuhed bagchuudad sport zal barizgaawal yasiin be!
    139.5.218.248
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-07-17 07:07:25
      Үнэн шүү. Ард түмний төлөө гараач хөдөлгөөгүй мангар хар гүзээ толгойнуудад мөнгө үрж байхаар багш эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй
      124.158.79.173
      Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-07-17 05:01:45
    аймаг, сум орон нутгийнхаа нэр алдрыг мандуулна гэдэг тийм ч санааны зоргын асуудал биш,атаархаад хэрэггүй.Бүтэн жилийн хүч, хөдөлмөр шүү дээ.Үндэсний уламжлалт...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
    • zass 2018-07-17 06:17:27
      ulamjlaltaigaa dald or
      150.129.142.139
      Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2018-07-17 04:59:45
    . Энэ бай шагналын менгийг тэр аймаг хегжvvлэхдээ гаргахгvй. Миний мэдэхийн увс аймаг хэдэн жилийн емне хелдех шахсан санагдана. Тvvнийгээ зассан уу?
    122.201.21.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-17 04:29:07
    Спорт чиглэл дээ сүхий дэмжих юм. Оюун ухаан талдаа анхаарах цаг хэзээ ирэх бол доо ...
    183.177.98.182
    Мэдэгдсэн Хариулах
  • лхагва  2018-07-17 04:26:48
    төсөвөөс гараагүй бол яах вэдээ атаархаад байгаа бол өөрөө барилдхаад үзээч мөнгөтэй хүн дуртай юмандаа өөрийн мөнгийг үржэл байна шүү дээ дэлхий даяар ийм бна
    59.153.87.58
    Мэдэгдсэн Хариулах
    • zaluu 2018-09-21 16:45:55
      undesnii buh chin mergejliin sport shuu dee ta nar gadaadiin mergejliin sportiin tamirchdiig har hichneen ih tsalin mungutei mashin teregtei bayan baina
      202.9.43.129
      Мэдэгдсэн Хариулах
  • ммм 2018-07-17 04:04:02
    та бүхэн л өгөөгүй бол бусдыг өгөхөд дургүйцээд яахав өгдөг улс нь өгнө л биз дээ өөрсдөд нь өгөөгүй гэж уурлаад байгаа бол өөрсдөө барилдахгүй юу
    180.149.65.2
    Мэдэгдсэн Хариулах
    • zaluu 2018-09-21 16:46:48
      harin tiimee ulsiin tsolond hureegui buhchuud yaj amidardag gj bodno
      202.9.43.129
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-07-17 03:50:14
    Хамгийн материалаг болон мөнгөн шагнал авдаг улсууд чинь бөхчүүд юм байна. Ядаж Сумочдыг дуурайгаад шагналаасаа эмнэлэг, ядууст хандив өгөөсөө дээ.
    202.70.33.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-17 03:47:49
    Тэнэг улсууд яахав дээ, Эмнэлэгтээ нэг багаж, нэг түргэний тэрэг аваад өгсөн бол хэдэн хүний амь аварч болох байсан байх даа
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
    • lhgu.g 2018-07-17 04:27:49
      чи өөрөө аваад өгөөч
      59.153.87.58
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-17 03:22:01
    Ийм л ханш тогтоод удаж байна. Шагналыг өмөөрөхөд өгч буй шагнал худал байдаг. Тодорхой жишээ дурдахад Түвшинбаяр аваргад амалсан шагнал бараг ирээгүй гэсэн.
    66.181.168.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-07-17 03:11:42
    БАЙЛАХ НЬ УЛС ТӨРЧДӨД ТУСГАЙ ЗҮЙЛ. ТОЙРОГТОО АВЧ ОЧНО. ЯМАГТ ГӨЛӨГ МЭТ ЗҮТГҮҮЛНЭ, ХҮЧЭЭР ДАЛАЙЛГАХ АЖЛЫГ ХИЙЛГЭНЭ. ХААЯАА БЭЛТГЭЛ ЭНЭ ТЭРИЙН ЗАРДЛЫГ НЬ ДААНА
    202.21.113.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zov 2018-07-17 03:07:08
    bohchuud sain barildval um olno. Sain barildahgui bol uun mongo oloh bitgii hel boon zardal shuu dee. Mongold 3000 boh baihad ingeed shagnuulj bgaa ni hed bilee...
    202.21.106.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-17 03:04:48
    Ард түмний энэ хүндэтгэлийг дааж чадахгүй улсад юм өгөөд яах вэ?. Гэхдээ энэ бай гэдэг чинь хэдэн долигонуур улсын хийж байгаа зүйл. Ард түмэн биш шүү.
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
    • yги 2018-07-17 06:17:25
      Uls turchdiin hiij baigaa ajil, tom gaviya baiguulsan met uuriiguu haruulah....
      66.181.161.124
      Мэдэгдсэн Хариулах