Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарчээ.

Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн “Городок”, “4 дүгээр зөрлөг”, Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Баруун турууны авто тээврийн шалган бүртгэх товчоодод энэ сарын 14-ний өдрөөс ирэх сарын 15-ны өдрүүдэд дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томилжээ. Томилгоот албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах юм.

Мөн Шадар сайдын тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан “Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулан, хүн, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнт хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.