Үргэлжлэн орсон бороо ус зайлуулах системээ шийдэхийг сануулав
Нийслэл хотод нэн тэргүүнд шаардлагатай  нэгэн зүйл бол автозамын борооны ус зайлуулах шугам юм. Хэдийгээр бид жил болгон өдий төдий мөнгө хөрөнгөөр зам засдаг ч ус зайлуулах шугамаа шийддэггүй нь бараг уламжлал болжээ.

Хотын төвийн чухал барилга байгууламжийн нэг нь Төрийн ордон. Гэтэл тав ч хүрэхгүй минут орсон бороонд ордны зүүн талын зам бүхэлдээ усанд автаж байсан түүх бий. Ус зайлуулах шугамаа шийдээгүй учраас тэр. Тэгвэл өнгөрсөн хоёр хоног үргэлжлэн орсон бороо ч мөн нийслэлийн замуудын чанар, стандартыг шалгалаа. 

Түүнчлэн нийслэлчүүдийн тэсвэр хатуужил, сунгалтыг шалгаад амжлаа. Шүхэр барьж, усны гутал өмссөн хүмүүс тогтоол усан дээгүүр гарах гэж мод чулуу дамжин “балетчин” шиг харайж байна. Энэ бол ойрын өдрүүдийн дүр зураг. Нийслэлийн төвд бол шавар шавхайд суучхалгүй тойрч аргалаад явах  ч хажуугаар давхих машинуудаас хувцсаа “хамгаалах” гэж бөөн юм болно. Харин гэр хороололд байдал ямар байгааг  төсөөлөхөд ч хүнд. Борооны ус  бус шавар шалбааг туулж, зарим нь гэрээсээ гарч чадахгүй боогдсон байдалтай байна. 

Бороо орсон үед үүсдэг энэ асуудлыг нийслэлийн үе үеийн удирдлагууд шийдэж чадаагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Жил бүр замын ажлыг хийж, авто замуудыг өргөтгөн засаж, шинээр зам тавьсаар байгаа ч хажууд нь ус зайлуулах хоолой барихаа  таг мартаж орхидог нь иргэдийг багагүй бухимдуулж байна. Харин гэр хороололд ус зайлуулах шуудуу, хоолой барьж байгуулах ажил огт хийгддэггүй ч гэж хэлж болохоор. 

Гадны улс орнуудад заавал ус зайлуулах асуудлаа шийдэж байж тухайн замын ажлыг эхлүүлдэг. Украйн, Польш гэх зэрэг улсуудад энэ нь замынхаа хуулинд зохицуулагдсан байдаг. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнуудад нэг км замд 1,5 км инженерийн шугам сүлжээг суулгасан байдаг ажээ. Хэрвээ замыг нь хуулаад харах юм бол сүлжилдсэн олон хоолойг та харж болно. Авто замын системд харьцангуй хожуу нэвтэрсэн энэ системийг өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ягштал мөрдөж байна. 

Тийм ч учраас зам эвдрэх өөрөөр хэлбэл дахин засах шаардлага бараг гардаггүй аж. Сүүлийн үед Япон улс нанотехнологиор шинэ асфальт хийгээд байна. Энэ нь нарны халалтаар агшиж сунадаг материал бөгөөд усыг өөртөө шингээдэг материал аж. Нигата, Осака гэх мэт мужуудад туршилтаар тавьж эхэлсэн бөгөөд анхны үр дүн нь маш сайн байгаа тухай гадныхан бичиж байна.
 
Биднийг энд ус зайлуулах системээ шийдэж ядан байтал дэлхийд дараагийн технологи гарч ирлээ. Тусгай материалаар хийсэн цемент. Үүнийг ашигласнаар маш их хэмнэлт гардаг гэх. Гэхдээ одоогоор бидэнд ус зайлуулах хоцрогдсон ч гэсэн хоолой хэрэгтэй байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-19 08:51:57
    Зун нь үерийн ус, суваг, өвөл нь утаагаа ярисаар, идэсээр хэдэн ч хүний үе өнгөрөөх юм болдоо.
    182.160.3.139
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-19 06:21:31
    us zailuulah systemiin mungiig hahuuli avilgald ugdug uchraas us zailuulalh shugam baihgui biga um. tuunees bish ajliinzurag batalsan um derr ni baidag
    213.55.176.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийслэлийн иргэн 2018-07-18 17:16:32
    Урьд нь ус зайлуулах ширмэн хоолой бүх зам дээр байсан. АН үед шинэ зам хийх нэрийдлээр нүглийн нүдийг гурилаар хуурч бүх ширмийг нь авч хаяад битүүлчихсэн.
    27.123.212.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-18 04:20:39
    AN-iin zasaglaliin ued bairnii urdah zam boroo orsnii daraa nuur uusgedeg baisniig boroonii us us zailuulagch hiij egsneer bid odoo taivan amdarch baigaa
    64.119.19.95
    Мэдэгдсэн Хариулах
    • өвөө 2018-07-18 14:50:11
      АН ганцхан тайнайд л хийж өгчдээ. Манайд бдаггүй. Манай байр яг хотын төвд. нууран дунд л бдагшдээ. Аль ч намын үед үүнийг шийдэж чаддаггүй засаг,төр блаа.
      202.9.42.7
      Мэдэгдсэн Хариулах