Он гарсаар манай улсад 202 мянган жуулчин иржээ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2Манай улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 34.9 (1.2%) мянгаар буурсан үзүүлэлт юм байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 39.2 хувь нь Замын-Yүд, 17.2 хувь нь Буянт-Ухаа, 12.3 хувь нь Гашуунсухайт 11.0 хувь нь Алтанбулаг, 7.3 хувь нь Шивээхүрэн, 13.0 хувь нь бусад боомтоор оржээ

Улсын хилээр  оны эхний хагас жилд гадаадын 238.1 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 21.1 (9.7%) мянгаар өсчээ. Тэдний 84.2 хувь нь 30 хүртэл хоног, 14.3 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.5 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна.

Гадаадын зорчигчдын 202.7 (85.1%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 21.9 (12.1%) мянгаар өсчээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 35.4 (14.9%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Өмнөх оны мөн үеэс Тайландын жуулчид 464 (79.6%), Турк улсынх 494 (58.7%), Индонез улсынх 82 (47.1%), ОХУ-ынх 12296 (28.7%), Энэтхэг улсынх 204 (26.3%) хүнээр өссөн бол БНАСАУ-ынх 319 (59.5%), Вьетнам улсынх 231 (51.1%), Малайз улсынх 167 (23.6%), Япон улсынх 1526 (17.4%) хүнээр буурчээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 167.3 (70.3%) мянга нь эрэгтэйчүүд, 70.8 (29.7%) мянга нь эмэгтэйчүүд, 229.2 (96.3%) мянга нь насанд хүрсэн хүн, 8.9 (3.7%) мянга нь хүүхэд байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 2018 оны эхний хагас жилд 61.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.9 хувь нь Европоос, 4.6 хувь нь Америк тивээс, 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 38.7 хувийг БНХАУ-ын иргэд, 24.0 хувийг ОХУ-ын иргэд, 11.8 хувийг БНСУ-ын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 3.2 хувийг Япон улсын иргэд, 2.7 хувийг Казахстан улсын иргэд, 16.2 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 1.2 сая иргэн 2018 оны эхний хагас жилд гадаадад зорчсоноос 843.4 (72.7%) мянга нь хувийн журмаар зорчжээ.

Улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 1.3 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.1 (4.0%) мянгаар буурчээ. Тэдгээрийн 41.1 хувийг ачааны машин, 29.6 хувийг суудлын машин, 27.2 хувийг ачааны вагон, 2.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна.

Нийт тээврийн хэрэгслийн 42.2 хувь нь Замын-Yүд, 18.9 хувь нь Гашуун сухайт, 12.9 хувь нь Шивээ хүрэн, 7.8 хувь нь Сүхбаатар, 7.4 хувь нь Алтанбулаг, 10.8 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрчээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зараа 2018-07-18 08:13:55
    Ихэнх нь хужаа нар л биз дээ эх орон минь
    211.36.139.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-18 07:52:22
    АНУ-ын жуулчны нүдийг наадмаар согтуу монгол залуу хөлдүү ундаагаар шидэж хагалж байсан оронд жуулчид олноор ирэх үү
    202.131.249.202
    Мэдэгдсэн Хариулах