Германы “Чингис хаан” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын “Чингис Хаан” хамтлагийн гишүүн Вольфганг Хайкелийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийд алдартай хамтлагийн гишүүн Монгол Улсад хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлж тавтай морилохыг урилаа.

Вольфганг Хайкел ирэх онд хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолт xийxээр төлөвлөснөө  дурдав.

“Чингис хаан” хамтлаг ирэх оны нэгдүгээр сараас эxлэн нэг жилийн хугацаанд дэлхийг тойрсон аялан тоглолт xийxээр болжээ. Тоглолт Япон Улсаас эxэлж Бразилд дуусаx бөгөөд Үндэсний их баяр наадмын үеэр манай улсад ирэх юм байна.

ХБНГУ-ын “Чингис хаан” хамтлаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулах “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг сурталчлах, 1979 онд хит болж байсан “Чингис хаан” дуугаа дүрсжүүлэхээр   иржээ. Клипний зураг авалтыг “Херо Энтертайнмент” хийх юм. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Чингис хаан” хамтлагийг “Найрамдал” медалиар шагнажээ гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энхээ 2018-07-18 17:06:15
    Чингис хааныг маань Монгол эх оронтой нь сурталчилдаг энэ хамтлагийг шагнадаг нь маш зөв шийдвэр болжээ:
    202.9.41.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёстой хит болж байлаа!!! 2018-07-18 10:41:34
    1980 онд энэ хамтлагийн кассетыг Харьков хотоос олж ирж байлаа! Чингисхаан, Москоу, Самурай, Шалом-Шалом, Казачок г.м. дуутай.
    66.181.160.13
    Мэдэгдсэн Хариулах