Аж үйлдвэрийн салбар 8.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (24.6%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.0 (24.2%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 661.0 (51.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 287.1 (11.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс зэсийн баяжмал, хайлуур жонш, алт, буталмал чулуу зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 0.9-62.3 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, вакуум цонх, хаалга, банш, бууз, архи, малын тэжээл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, ноолууран сүлжмэл эдлэл, зүсмэл материал, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.6-54.5 хувиар өсчээ.

Харин цайрын баяжмал, нүүрс, газрын тос, молибдений баяжмал, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт 1.1-16.8 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, барилгын модон хаалга, цонх, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.2-95.9 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний хагас жилд 8.6 их наяд төгрөгт хүрч, 6.2 их наяд төгрөг буюу 71.8 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.