Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэгцэлнэ

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-т ажиллалаа. Тэрээр иргэдээс ирсэн санал гомдолтой холбоотой зарим асуудлыг газар дээр нь  шийдвэрлэж, цаашид зохион байгуулалтын арга хэмжээ яаралтай авах үүрэг даалгавар өгөв.

Иргэд амрах зугаалах орчин шаардлага хангахгүй байна, утаа униар их байдаг,  гар дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэх гомдлыг түлхүү  гаргажээ. Тиймээс НИТХ-ын дарга С.Амарсайхан" Хууль тогтоожийн хүрээнд холбогдох байгууллагууд, албан тушаалтнуудын оролцоотойгоор шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэн, удирдлага зохион байгуулалтын  өөрчлөлтийг хийх ёстой. Цөөн хүний эрх ашиг орлогийн төлөө бус нийт нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө зөвшөөрөлгүй  худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд бодьтой үнэлэлт дүгнэлт өгч аюулгүй байдлыг бүрэн хангуулах шаардлагатай байна" гэлээ. 
 


Тиймээс өнөөдрөөс эхлэн НМХГ-аас  ажлын хэсэг гарч 15 чиглэлээр  шалгалт хийж эхэллээ. Мөн нийслэлээс ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тул бүх чиглэлээр хяналт, шалгалтуудыг хийж байна. Эдгээр ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үндэслэн шаардлагатай шийдвэрүүдийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргаж үйл ажиллагаатай нь холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх юм. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  ОНӨТҮГ нь 183 га талбайтай110 ажилтантай үүнээс 24 нь харуул хамгаалалтынх үлдсэн нь ногоон байгууламжуудаа арчлах, ургуулах ажилчид байдаг.  Талбайн хэмжээтэй харьцуулбал хүн хүч дутмаг тул задгай худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахад хүрэлцээгүй байдаг гэж ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуул хэллээ. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг  54 аж ахуйн нэгж, хувь хүн байдаг. Эдгээрээс 20 гаруй нь ТҮЦ, үлдсэн нь хүүхдийн машин унуулах үйлчилгээ байдаг аж. Харин  шорлог зардаг иргэд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул худалдаагаа зогсоохыг удаа дараа шаардаж байна. Гэвч эдгээр иргэд бослого хөдөлгөөн зохион байгуулах, харуул хамгаалалтынхан төдийгүй НМХГ-ын байцаагчийн биед хүртэл халдаж, гэмтээж байсан удаатай гэлээ.

Гэсэн ч энэ асуудалд анхаарлаа хандуулж зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг  НИТХ-ын дарга анхаарууллаа.   

НИТХ ХМОНХТ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-07-22 01:41:46
    Shorlog, eldev togloom enee tereeg boliulah heregtei. Humuus agaar amisgalah, dugui unah, agaart sportoor hicheelleh, guih gej ochdog gazar baih yostoi.
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-07-20 09:21:03
    Агаар амьсгалах санаатай очоод шорлогний утаанд нь угаартмаар болдог. Машин унуулж байгааг ч зогсоомоор байдаг, тэд угаасаа татвар төлдөггүй.
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • батаа 2018-07-20 07:55:44
    нарантуул 2гэж байгаа юм
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-07-20 04:51:39
    явуулдаг үйлчилгээ нь ТҮЦ,хүүхдийн машин унуулхаас өөр зүйлгүй нь харамсмаар юм.Өөр гоё сонирхолтой үйлчилгээ нэмээч дээ...боломж бий шүү, гадаадаас суралцаач.....
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах