Хөвсгөл далайг тахина
Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдээс зуны адаг сарын шинийн 13-ны лусын буулттай, рашааны барилдлагатай өдөр буюу энэ сарын  25-нд Хөвсгөл далайн их тахилгыг хийх гэж байна.

Их тахилгад Мөрөнгийн хүрээний 40 орчим лам хувраг хүрэлцэн ирж лусын номнуудыг уншиж, сэржим өргөж даллага авах ба тахилгад ирсэн иргэдийн хүссэн номыг газар дээр нь уншиж Далай ээждээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа залбирах аж. “Сүүлийн жилүүдэд Хөвсгөл далайд лам хуврагууд сан тавьж ном уншиж байсан боловч энэ жилийн хувьд эрт дээр үеийн Хөвсгөл далайг тахьдаг байсан хуучны дэг ёсыг сэргээж анх удаа их тахилга үйлдэхээрээ онцлог” гэдгийг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн Ловон лам М.Мөнхбат хэлж байна.

Иргэд сүсэгтэн олон их тахилгад хүрэлцэн ирснээр цэнгэг тунгалаг, ариун тансагаараа хойчийн үедээ өвлөгдөн ирсэн байгаль дэлхийн ариун дагшин бүтээл Хөвсгөл далайгаасаа эрч хүч авч буянаа аривжуулан номын дуунд даган баясах боломжтой.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-21 14:27:00
    Хөвсгөл хогон аймаг болжээ. ГүнБалай ГҮНЗГИЙ шаасан шүү аймгаа.
  • zochin  2018-07-20 04:19:30
    Hogoor dyyrgeh bas sanal bna daa
  • zov 2018-07-20 03:21:47
    Zugeer hogiin tseverlechihvel rtahisanaas iluu shuu.
  • Бат 2018-07-20 03:11:43
    Тахих тайх сайн л байна удахгүй цэвэр усны нөөцийн асуудал хурцаар яригдах одоо үед баастайгаа хутгахгүй байхсан нуураа удахгүй уух ус бензинээс үнэтэй болноо