Монголд анх удаа том газар нутгийг хамарсан цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан нь яах аргагүй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” юм. Уг хүрээлэн байгуулагдаад найман жилийг үджээ. Энэ хугацаанд тус хүрээлэн өнгө нэмэн сэргэж, нийслэлчүүд бидний очих дуртай газруудын нэг болсон нь үнэн.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эдүгээ цэцэрлэгт хүрээлэнд дөнгөж хөл тавихад л урдаас хиншүү хярвас ханхалж, хоолны гудамжаар явж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Шөнө орой болсон ч хамаагүй хуушуур бууз, шорлог гээд шингэц муутай, хүнд хоолнуудыг зарахын зэрэгцээ эрүүл ахуйн талаар үг унагаад ч хэрэггүй. Өдөржин шороонд дарагдсан өнгө муутай тэдгээр хоолыг хүүхдүүд авах гэж дайрна. Тиймээс ч цэнгэлдэх хүрээлэн хоолны үлдэгдэл, хогонд дарагджээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар нэгэн иргэн ““Үндэсний” гэх тодотголтой цэцэрлэгт хүрээлэн рүү явж очтол айдас хүйдэс төрж, гутрахын дээдээр гутарч ой гутав. Салхитайг хэлэх үү. Гялгар уут дээгүүр нисэлдэж байна. Казакстаны Ерөнхийлөгч манайд ирээд Ерөнхийлөгчид хандаж “Танайхан ядаж энэ ам таглачих гээд байгаа гялгар уутаа нэг тийшээ болгооч” гэсэн байгаа юм. Арга барагдаад хэлсэн нь тэр байх даа. Тэр чигээрээ гялгар уут, ундааны сав, цаас овоорч яг л Улаан чулуутын хогийн цэг дээр ирсэн шиг санагдав.
Гадаадын жуулчид явж байх юмаа, тэднээс ичлээ. Үнэндээ Улаанчулуутын нэг салбар болчихжээ гэхэд эргэлзэх юм даанч байхгүй. Хогийн савууд нь уруугаа харан уначихаж. Хөшөө, шатны гишгүүрийн хавтан (плита) хагарчихсан, уначихсан нь энд ер нь эзэн байна уу гэмээр. Зүлэг ногоог ч хайр найргүй гишгэлж талхалжээ.
Өглөө 05.00 цагийн үед хэдхэн бөртийсөн ажилчид цаас, уут савыг цэвэрлэж байна, шөнөжин ажилласан бололтой. Хогийн тэрэг гээд нэг муу өөдсөн чинээ пургонд хахаж гоожтол ачиж харагдана. Асрыг буулгаж, баахан гялгар уут, ухуулга зэргийг ачиж байгаа хүмүүсээс зүлэг дээр ичих ч үгүй шээж байх юм. Аяа энэ мунхаг, бүдүүлэг, соёлгүйн дотор агаар бүчимдэж, зэвүүцэл төрсөөр бушуухан холдов. Эндээс хөдлөөд л хотын гудамж талбайд гоожиж унах нь тодорхой. Б.Саранчимэг гэдэг дайчин бүсгүйн өнгөн дээр ёстой парк шиг парк байсан, цэцэрлэгт хүрээлэн шиг хүрээлэн байсныг нийслэлийнхэн андахгүй сайн мэднэ дээ.
Түүнээс хойш өдөр өдрөөр, сар сараар улам л лойж, навсайж гүйцжээ. Намрын сар гараад хог ургамлаар багсайтал дүүрээд ирнэ. Үүнийг одоо цэцэрлэгт хүрээлэн гэх үү. Бээжингийн зүгээр нэг хороо, хорины, нэг дунд сургуулийн цэцэрлэгт хүрээлэн манай үүнээс хэд дахин том буюу цэв цэвэрхэн тохитой байдгийг олон хүн хараа байлгүй. Гайхуулах юм алгаа, манайд. “Хотын даргын үзлэгийг” энэ паркт ажил хэрэгчээр явуулж, шат дараалсан арга хэмжээ авах цаг болжээ. Хүнээ хал, барь гээгүй шүү.
Хотын дарга байсан Э. Бат-Үүл өөрийн эсрэг гарын үсэг зурсан гээд Б.Саранчимэгийг халсан. Энэ муухай улс төр үү. Хүнийг ч, эх орныг ч сэглэж дууслаа. Нью-Йорк, Токио гэхнээ болъё, нөгөөх дооглох шахаад байдаг Умард Солонгосынхон гудамж талбайгаа нунтагаар угааж байхыг харсан. Ширхэг үс ч байхгүй, цэцгэн дунд умбадаг юм билээ. Цагаан оймстой явахад халтардахгүй. Манайх хотын гудамж талбайг угаахад ус хайран биз. Саарал ус байдагсан бол угаахсан, гэвч ундныхаа усаар машинаа угаадаг улсыг юу гэхэв дээ. 2-хон газрыг л угаая. 1-т Сүхбаатарын талбай, 2-т энэ үндэсний паркийн талбайгаа угаая. Зориуд хорлонтойгоор ундаа асгаад халтардуулчихсан байх юм. Нөгөө алдарт Зөрчлийн хууль яасан бэ.
Задгай талбайд хог хаягдалтай тэмцэж, тэр хуулиа хайр найргүй хэрэглэмээр байна. Ийм бохир заваан үед юун сайхан Монгол хүн, сайхан Монгол орон, юун аз жаргалтай улаанбаатар вэ. Ерөөсөө л хувь хүний ухамсар хариуцлага шүү дээ” хэмээн өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцжээ.
Энэ бол үнэхээр үнэн зүйл. Ер нь бол юун цэцэрлэгт хүрээлэн бэ, хар зах шиг санагддаг. Тэнд хувиараа тоглоом ажиллуулж байгаа иргэдэд ухамсар алга. Бие засах газар олдохгүй болохоор холдож очоод овоолсон шорооны ард биеэ засчихаад ирж байх жишээний. Иймэрхүү зүйлд нь хяналт сайн тавих хэрэгтэй байгаа юм даа. Уг нь энэ зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд найман байцаагч хяналт тавьж ажиллаж эхэллээ гэсэн мэдээ гарсан. Тэд хууль бус үйлдэлд хяналт тавих юм гэсэн. Гэхдээ наймхан хүний хүрэлцээ бага байх л даа.
О.Сайхан
Оллоо.mn