Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноов
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр/07.20/ Нийслэлийн прокурорын газраас Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүн хэлэлцлээ.

Шүүхээс Г.Сарангэрэлийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн баривчилсан байдаг.

Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!! 2018-07-21 07:54:04
    hat tamhichid bol Niigmiin hog shaanuud shuu dee huuliig changaruulah heregtei bna !!!!
  • өвөө 2018-07-20 14:41:46
    Шууд цааз авах ял шүдэ.Нэг бол насаар нь хорих ёстой бусуу. Ингэж эрхлүүлэх юм бол залуучуд хар тамхинд оролгүй яахавдэ. Манай энэ хууль гж жинхэнэ жонхуу бх юм...
  • Boogii 2018-07-20 10:40:16
    Manai huuli yaj uilchleed bnaa. Har tamhiig ingej yallaval zaluuchuud gaigui yum bna geed hereg hiih ni ihsene. Oor ulsad bol hatuu yal avna.
  • Болж2 2018-07-20 09:47:00
    Балиар хүүхэн. Тэмүүжинг сайдыг баллаад хаячихсан.
  • irgen 2018-07-20 09:41:14
    udaa daraa iim ajil hiij baihad yamar baga yal onoodog yum be
  • Бат 2018-07-20 09:19:20
    Мөнгө олох арга олон миний монголын ард түмнийг мансууруулаж мөнгө олохых би зөвшөөрөгүй шүү пизда минь