“Эко алтан заамар” болон “Хурай” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан заамар” ХХК болон, “Хурай” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт өнөөдөр хүргүүлжээ.

Ажлын хэсэгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран, Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхзаяа, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Чулуунхүү нар ажилласан бөгөөд дараах үндэслэлийг харгалзан үзсэн байна.

“Эко алтан заамар” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн тус тус зөрчсөн байна. Иймээс  долдугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

Харин Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Хурай” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул тус компанийн “MV-000201” тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2018/01 тоот дүгнэлтийг гаргасан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-07-22 03:26:34
    alt bol gazriin sudas, undnii tsengeg ustai gazruudad alt bii. altiig uhval usgui bolno.
  • Зочин 2018-07-20 12:53:05
    Өвөрхангай, архангай, баян-Өлгий, ховд, булган хэнтий гээд газруудаа дархалмаар юм. Уух ус, амьдрах газаргүй болох вий дээ таминь