Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ

Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хамтарсан хэлэлцээр байгуулжээ. Тодруулбал, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Төслийн хүрээнд Өндөрхаан нисэх онгоцны буудлын зорчигчдын танхимыг бүрэн тохижуулах, агаарын хяналтын цамхаг байгуулах, онгоцны буудлын хашааг шинэчлэх, онгоц газардах талбайд гэрэлтүүлгийн систем суурилуулах, агаарын удирдлага, харилцаа холбоо, рентген тоног төхөөрөмж суурилуулах аж. Мөн зорчигчдын үйлчилгээ, ачаа, тээш тээвэрлэлтийн хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөжээ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2018-07-21 14:15:01
    hentiid ingej buudal hiih shaardlaga baigaa yum yum uu? end ymarch ongots buudgui bizdee? heregtei gazart n naad munguu zartsuulaach maluudaa!
    66.181.179.102
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-07-22 02:59:51
      sanhuujuulegch tal haana yu hiihiig shiiddeg yum shuu dee.
      121.94.100.174
      Мэдэгдсэн Хариулах
    • ааа 2018-07-21 16:41:27
      уучлаарай. энэ мөнгийг Засгийн газар олж ирээгүй, Хэнтийн алтан гарт эмч нар олж ирсэн юм. уг нь шинэ онгоцны буудал яригдаж байсан, шинэчлэл нэрээр ...
      122.201.21.98
      Мэдэгдсэн Хариулах