Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч эхэллээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заасан. Үүний дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх, иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа” авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Иргэд судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.